Увс аймгийн МАН-ын дарга С.Батжаргалыг эсэргүүсэн бичигт 1018 хүн гарын үсэг зуржээ

Увс аймгийн МАН-ын дарга С.Батжаргалыг эсэргүүсэн бичигт 1018 хүн гарын үсэг зуржээ

Увс аймгийн МАН-ын хороо гуравдугаар сарын 06-ны өдөр хуралдаж аймгийн МАН-ын даргаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргалыг сонгосон.

Тэгвэл С.Батжаргал нь Увс аймгийн МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхдөө Ардчилсан намын болон нам бус иргэдэд мандат олгон оролцуулж, 30 гаруй хүний саналыг авсан гэх асуудал үүсчээ. Тиймээс энэ сарын 11-ны өдөр Увс аймгийн 1018 хүний гарын үсэг бүхий өргөх бичгийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт өргөн барьжээ. Уг бичигт С.Батжаргалын талын хүмүүс МАН-ын цахим системд хууль бусаар нэвтэрч намын гишүүнчлэлгүй хүнийг дүрмийн бусаар бүртгэсэн, Увс аймгийн намын хорооны хурлыг будлиантуулж удирдлагыг дүрмийн бусаар авсан тухай дурдаад нотлох баримтыг хавсарган 1018 хүн гарын үсэг зуржээ. Тус гомдлын дагуу МАН-ын Хяналтын хороо тун удахгүй Увс аймагт ажиллаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоор хөдлөх гэж буйг албаны эх сурвалж өглөө. 

Ташрамд дурдахад, МАН-ын даргаар сонгогдоод буй С.Батжаргал нь төсвийн хөрөнгийн 108 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа завшсан, авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

21 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

22 минутын өмнө