Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийнэ

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын 2022 оны хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ 10.00 цагт нээлтээ хийнэ. Харин чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөх юм байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор ийн мэдээлэл өгөх аж. Намрын чуулганы хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгч байсан билээ.