Г.Занданшатар: УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж байна

Г.Занданшатар: УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж байна

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийж байна.

Энэ сард дараах хуулийн төслүүдийг батлахаар УИХ-ын дарга захирамж гаргасан байна. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна. 

Энэ үеэрээ УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж, төлөөлөх зарчмаа хэрэгжүүлэх боломж багассан талаар онцоллоо. Үүнийг Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дурдсаныг онцлоод, анх 76 гишүүнтэй болж байх үеэс хойш хүн амын тоо 1.6 дахин нэмэгдсэн талаар ярилаа.

Үүний зэрэгцээ цахим парламентын системийг хөгжүүлэхээр зорьж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. 

ШУУД ҮЗЭХ: