Х.Баттулга: АН парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль учраас нэр дэвшсэн

Х.Баттулга: АН парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль учраас нэр дэвшсэн

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дөнгөж саяхан нэр дэвшигчийн батламжаа гардан авсан. 

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлээд нар зөв сонгуулийн сурталчилгаагаа хийнэ. Ардчилсан намын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол Улс цаашид парламентийн засаглалтай, сонгодог парламенттай байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгуульд сунгаа юм. Тиймээс энэ сунгааг зөвхөн АН-ын сунгаа гэж битгий ойлгоорой. Өнөөдөр парламент, төрийн өндөрлөгүүд нь нэг намаас сонгогдсон байна гэдэг нь өөрөө Ардчилсан нийгэмд ямар байдгийг бид яс махаараа мэдэрч байна. Тиймээс Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль учраас энэ удаагийн сунгаад оролцож байна" гэлээ.