Н.Учрал: Багшийг ажлын гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой

Н.Учрал: Багшийг ажлын гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой

УИХ -ын гишүүн Учралын санаачилсан “Багш хөгжил, Нийгмийн баталгааны тухай хууль “ батлагдсанаар багш нарыг хөгжүүлэх, заах аргыг эзэмшүүлэх сургалт хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар Сонгинхайрхан дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн англи хэлний багш нарт заах аргийн сургалтуудыг оруулж эхэлсэн байна.

Мөн Багш хөгжлийн төвийг 21 аймаг 9 дүүрэгт байгуулж багшийн ажлын гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой. Тиймээс багш нарын ажлын гүйцэтгэлийг шалгах шалгуур дээр шинэчилсэн өөрчлөлт хийж эхлэх юм байна. Тэрбээр "Монгол  улсад боловсрол болон аз жаргалын индексийг нэмэгдүүлэх боловсролын системийг үндэсээр нь сайжруулахын тулд багшийн боловсролд анхаарах хэрэгтэй. Харин багшийг ажлын гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой" гэв.

О.Соёлмаа