Л.Халтар:  Баруун болон зүүн босоо чиглэлийн 1255 км төмөр замыг концессоор барина

Л.Халтар: Баруун болон зүүн босоо чиглэлийн 1255 км төмөр замыг концессоор барина

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Зам тээврийн сайд Л.Халтар "2013 онд Засгийн газрын 28 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг байгуулахаар тогтсон. Уг шийдвэр хэлэлцэгдээд тус ажлыг үргэлжлүүлэн хйихээр батлагдлаа.

Үндсэн зарчим нь Монголын Төмөр зам компани нь бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа монголын төрд шилжүүлнэ.

Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил дээр үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж байна. Эхний ээлжинд 1255 км төмөр зам тавигдана" гэлээ. 

ВИДЕО: