"ХБ-аас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа баялаг бүтээгчдийг ялгаж, салгаж хандах ёстой"

"ХБ-аас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа баялаг бүтээгчдийг ялгаж, салгаж хандах ёстой"

УИХ-ын дарга Г.Занданшатар стратегийн ач холбогдолтой, төрийн бодлогод тусгасан, зээлээ болон зээлийн хүүгээ хэвийн төлж байгаа үндэсний баялаг бүтээгчдийг Хөгжлийн банкны дүйвээнд өртүүлэн хохироохгүй байхыг чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцгойлон санууллаа. 

Тэрбээр “Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно.  Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье” гэсэн юм.