ЧУУЛГАН: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэнэ

ЧУУЛГАН: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэлж байна.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Пүрэв, Баасан гараг /2022.03.17, 03.18/-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал:

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар