ШУУД: Байгаль орчныг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

ШУУД: Байгаль орчныг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.12 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцууллаа. Чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулт өгч байна. 

ВИДЕО: