Б.Энхбаяр: Нэгхэн өгүүлбэртэй хууль боловсруулахад 1 тэрбум төгрөг зарцуулсан гэж сонссон

Б.Энхбаяр: Нэгхэн өгүүлбэртэй хууль боловсруулахад 1 тэрбум төгрөг зарцуулсан гэж сонссон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  “Өмнө нь би Байгаль орчны байнгын хорооны санал, дүгнэлтэд оролцож үг хэлж, санал гаргаж байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг санал. Энэ бол Э.Бат-Эрдэнийн өмнөх сайдын 2021 оны 11 дүгээр сарын 24-нд өргөн барьсан хуулийн төсөл. Энэ хуулийг өргөн барьснаас хойш УИХ Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталчихсан. Нийтийн мэдээллийн хуульд энэ өргөн барьсан хуулийн төслөөр зохицуулах гэж байгаа харилцааг бид нэгэнт хуульчилчихсан. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийг бид гурван сарын өмнө баталчихсан. Одоо нэг юмыг хоёр дахиа хэлэлцэх гэж байна.

Н.Уртнасан сайд яагаад тусдаа хууль болгож оруулж ирснийг би тухайн сонирхож үзсэн. Байгаль орчны яам гаднын олон төсөл хэрэгжүүлдэг юм байна лээ. Энэ олон төслийнхөө хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд баахан гаднаас мөнгө авдаг бололтой юм. Миний сонссоноор Тусгай хамгаалалттай газрын тухай хууль хийнэ гээд 1 тэрбум төгрөг зарцуулчихсан юм шиг байгаа юм. Энэ нэг өгүүлбэртэй хууль хийх гээд хэдэн төгрөгийн санхүүжилт гаднаас авсан юм” гэв.