Ж.Мөнхбат: Казиногийн хуулиа зоригтой батлах ёстой

Ж.Мөнхбат: Казиногийн хуулиа зоригтой батлах ёстой

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ ажлыг өндөр зохион байгуулалттайгаар маш хурдан хийснээр Улаанбаатарт тулгамдаад байгаа хэд, хэдэн асуудлыг шийднэ. Жишээ нь, Улаанбаатар хотын түгжрэл байна. Улаанбаатар хот руу ирж буй энэ төвлөрлийг сааруулах, бууруулахад дагуул хотыг байгуулах нь маш чухал. Зөвхөн Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод гэдэг дагуул хот байгуулахаас илүүтэй бүсүүдийн төвүүдийг байгуулах хэрэгтэй.

Монгол Улсыг босгож ирэх эдийн том гурван салбар бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Үүний нэг нь Казиногийн хууль. Казиногийн хууль ярихаар хадны мангаа байгаа юм шиг хардаг. Дэлхийн олон хөгжилтэй улс орнууд Казиногийн хуулиа баталчихсан  байна. Түүнээс олж ирэх ашгаа зөв зүйтэй буюу боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх, цалин тэтгэвэр нэмэх зэрэг олон зүйлд хуульчилж шийдэж болно" гэлээ.