Н.Учрал: Дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаанаас улсынх нь эдийн засаг шууд хэлбэлздэг ийм замналаар бид удаан явах боломжгүй

Н.Учрал: Дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаанаас улсынх нь эдийн засаг шууд хэлбэлздэг ийм замналаар бид удаан явах боломжгүй

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Цахим хөгжлийн хурдасгуур" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ үеэр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд хувийн хэвшлүүдийн төлөөллүүдийг оролцуулан байгуулсан зөвлөлийн цаашид хийх үйл ажиллагаа, мэдээллийн технологийн тусгай бүс, Монгол улсад цахим шилжилтэд суурилсан эдийн засгийн цоо шинэ ойлголтыг хэрхэн зүй зохистой нэвтрүүлэх талаар ярилцаж, санал солилцсон байна. 

Тэрбээр мөн, "Уламжлалт эдийн засагт тулгуурласан, уул уурхай, мал аж ахуйгаа түшиглэсэн, дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаанаас улсынх нь эдийн засаг шууд хэлбэлздэг ийм замналаар бид удаан явах боломжгүй. Тиймээс орчин цагийн, шинэ тутам бий болж буй ололт дэвшил, шинэлэг бүхнийг соргогоор мэдрэх, оновчтой шийдэл гаргах явдал туйлаас чухал.

Дижитал эдийн засаг өнөөдөр дэлхийн олон улс оронд чухал байр суурь эзэлж байна. Жишээлэхэд, урд хөрш БНХАУ-ын 2020 оны дижитал эдийн засгийн нийт хэмжээ 39.2 триллион юанд хүрч ДНБ-ны 38.6%-ийг дангаар эзэлж байна. Энэ бол маш том тоо. Монгол улс үүнээс хоцроод ард үлдэж болохгүй.  Монголчуудын дан ганц Оюу толгой бус Монгол толгой тэжээх цаг ойрхон гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. 




Өнөөдөр хонь өдөр

33 минутын өмнө