Хөшигтийн хөндийн газрын гуравны нэг нь Х.Баттулгынх

Хөшигтийн хөндийн газрын гуравны нэг нь Х.Баттулгынх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.03.17/ Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бус байгуулах тогтоолын төслийн хэлэлцэж дэмжлээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн 31 мянган га газрын 12 мянган га газар нь Майдар дээр байгаа. Гуравны нэг нь нөгөө Халтмаагийн Баттулга гэх “нөгөө нөхөр”.

Хамгийн том хулгайг хуулиар хийдэг юм байна. Төмөр зам яриад яг л улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм шиг царайтай л юм яриад байсан. Зураг үзүүлээл яриад байна. Хулгай хийдэг арга нь дандаа улсын нэр барьж, улс хийх гэж байгаа юм байна гэхээр “нөгөө нөхөр” дунд нь цохиж явдаг. Хөшигтийн хөндийн газрын гуравны нэг нь Х.Баттулгынх.

Энэ Майдар хотын газар төрийн бус байгууллагын нэр дээр байна уу, хэний нэр дээр байна. Намайг дэд сайд байхад намайг Засгийн газрын хурал дээр хоёр асуудал орж ирснийг санаж байна. Нэг нь Майдарыг хятадуудаар бариулна гэж орж ирсэн. Би хууль зөрчинө гэж орж ирсэн. Дараа нь Майдарын газар дээр 50 гаруй тэрбумыг нөхөн олговорт улсын төсвөөс гаргана гэсэн. Хувь хүн хот байгуулах гэж байхад тэрний мөнгийг нь татвар төлөгчдөөс гаргах гээд байгаа юм уу. Ингээд олон эргэлзээтэй зүйл байгаа. Хэлэлцүүлгийн шатанд холбогдох яам, ард түмэнд нэг зүйлийг ойлгомжтой болгомоор байна. 31 мянган га газрыг зураг дээр харуулмаар байна” гэлээ.