МАН-ын бүлэг хуралдаж Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын бүлэг хуралдаж Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.18/ хуралдаж байна. 

Хаврын чуулганы эхэнд МАН-ын Удирдах зөвлөлөөр Хөгжлийн банкны асуудлыг гурван хүрээнд авч үзсэн. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж, цар тахлын улмаас зээл төлөлтөд бага зэрэг нөлөөлсөн бол аль болох ажлыг нь явуулах, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаасан байж болзошгүй зээлдэгчдийг хуулийн байгууллагаар даруй шийдвэрлүүлэх, Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэгийг эзэлж буй төрийн өмчит компаниудыг зээлийг даруй төлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл уг асуудлыг мөн бүлгийн хурлаараа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.