"Монгол цэргийн баяр" тохиож буй учир өнөөдрийн чуулганы хуралдааныг цуцалжээ

"Монгол цэргийн баяр" тохиож буй учир өнөөдрийн чуулганы хуралдааныг цуцалжээ

УИХ-ын өнөөдрийн /2022.03.18/ чуулганы хуралдааны үйл ажиллагаа "Монгол цэргийн баяр"-тай давхцаж буй учир үдээс өмнөх хуралдааныг цуцалжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүмүүст шагнал олгоно, мөн МАН-ын бүлэг хуралдаж байгаа зэрэгтэй зэрэгцсэн байна. 

Харин үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл байгаа аж. Хэдийгээр Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ гэж буй ч мөн л "Монгол цэргийн баяр" гэх шалтгаанаар цуцалж магадгүй байна. 

Албан ёсоор чуулганы өнөөдрийн хуралдааныг цуцлаагүй ч баяр учир хуралдахгүй гэх зохион байгуулалтыг албан бусаар шийдвэрлэсэн гэж зарим гишүүд хэллээ.