LIVE: Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох амлалтаа биелүүлэхийг Д.Амарбаясгалангаас шаардлаа

LIVE: Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох амлалтаа биелүүлэхийг Д.Амарбаясгалангаас шаардлаа

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл ил болоод нэлээд хугацаа өнгөрсөн. Харин зээлдэгч нарын "ард" улстөрчид байгаа, тэдний хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан болох нь эхнээсээ олон нийтэд ил болоод байгаа.

LIVE:

Тиймээс ч эрх барьж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкны зээлдэгчтэй нэр холбогдсон намын гишүүддээ ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Намын гишүүнчлэлээс түтгэлзүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч сүүлийн үед эл асуудал намжиж, дарагдах хандлага байгаа учраас Хэвлэл мэдээллийн зарим редакциуд нэгдэж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад "2022 оны 2 дугаар сарын 11-ны өдөр болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан та, “Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана” гэж мэдэгдсэн.

Иймд таны дээрх мэдэгдэл биеллээ олж, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг “Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн эсэх” талаараа 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр болох “Хөгжлийн банкны зээлийн талаарх нээлттэй сонсгол”-оос өмнө олон нийтэд мэдээлэхийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд танаас шаардаж байна" гэжээ. 

LIVE:

Энэ  үеэр isee.mn сайтын эрхлэгч М.Отгонбаяр "Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу иргэд мэдэх эрхтэй. Тэгэхээр уг эрхэнд маш хүндэтгэлтэй хандах ёстой. Д.Амарбаясгалан дарга хэлэхдээ  "Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлнэ гэж мэдэгдсэн. Гэтэл ингэж мэдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч тэрбээр гишүүддээ ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Тиймээс энэ үйл явцаа олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхийг бид шаардаж байна" гэсэн юм. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө