Д.Тогтохсүрэн: Бүх зүйлийн үнэ өсч, олдоц муудаж валютын ханш өсөхөөр байна

Д.Тогтохсүрэн: Бүх зүйлийн үнэ өсч, олдоц муудаж валютын ханш өсөхөөр байна

МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.18/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Тиймээс холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсох хэрэгтэй гэж үзээд Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Жавхлан, ГХ-ны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн сайд Л.Халтар мөн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээллийг сонссон. 

Тодруулбал, ОХУ, Украины дайн нь Монголын эдийн засагт яаж нөлөөлж байна. Авах арга хэмжээ юу вэ гэдгийг ярилцлаа. Экспорт, импорт эрс буурсан. Үүнээс үүдэлтэйгээр ямар арга хэмжээ авах, гарц юу байна гэдгийг мөн ярив. Монгол банк, Сангийн яам идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Тиймээс УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллуулах шаардлагатай гэж үзсэн.  Барилгын материалаас эхлээд бүх зүйлийн үнэ өсч, олдоц муудаж, инфляци өсч, валютын ханш өсөхөөр байна" гэлээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө