Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулжээ

Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулжээ

Бүгд Найрамдах Перу Улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын дарга Энри Прието Тикад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулжээ.

Цахим хэлбэрээр болсон энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол, Перугийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглээд хоёр орны хоорондох найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Төрийн ёслолын дарга Энри Прието Тика Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулснаар үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлж буй Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.