Б.Чулуудай: Аавын биеийн байдал муудвал Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан та бүрэн хариуцах болно

Б.Чулуудай: Аавын биеийн байдал муудвал Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан та бүрэн хариуцах болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Өдгөө тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих ангид цагдан хоригдож байгаа юм. 

Тэгвэл Э.Бат-Үүлийн биеийн байдал муудсан талаар түүний хүү Б.Чулуудай цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр "Аавын минь биеийн байдал муудаж эрүүл мэндээрээ хохирвол МУ ерөнхий прокурор н.Жаргалсайхан та бүрэн хариуцах болно.Та ЭБШХ, ЭХ, ПТХ,ШТХ-ыг удаа дараа зөрчиж Монгол Улсын Баатар миний аавыг залхаан цээрлүүлж байна. Аавын минь үзэл санааг хорьж, хууль зөрчиж хүний эрхэнд халдахаа зогсоо" хэмээжээ.