УДШ-ийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргын бүртгэл хоосон байна

УДШ-ийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргын бүртгэл хоосон байна

Ардчилсан намын даргын маргаан сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй өрнөсөн. Харин Ардчилсан намын ҮБХ-ноос намын даргын сунгааныг албан ёсоор зохион байгуулж, улмаар тус сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшээд байгаа юм. 

Гэтэл энэхүү сунгааныг Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдэж, өөрийгөө Ардчилсан намын дарга гэдгээ ч дахин тунхаглаад буй.  

Тэгвэл Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргыг хэн болохыг одоо хүртэл тодорхойлоогүй, тус хэсэг хоосон байгаа юм. Энэ нь АН-ын хууль ёсны дарга байхгүй гэдгийн нотолгоо гэдгийг хэлэх хүн олон байна. Тиймээс ч УДШ-ийн 38 дугаар тогтоолын хэрэгжилтээр сонгогдсон буюу энэ удаагийн Ардчилсан намын даргын сунгаанаар ялалт байгуулсан намын даргыг Улсын Дээд шүүх бүртгэж авах бололтой.