УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргын ажлаас "мултарчээ"

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргын ажлаас "мултарчээ"

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд одоогийн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал сонгогдсон байна. Т.Энхтүвшин Дорнговь аймгийн МАН-ын даргаар хоёр удаа сонгогдон ажилласан бөгөөд энэ удаагийн хурлаар сонгогдож чадалгүй унасан байна. 

Харин аймгийн намын хорооны даргаар сонгогдсон Очирпүрэвийн Батжаргал нь “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн Зөвлөхөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 103 дугаар зарлигаар Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдож байсан нэгэн юм. Улмаар 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны 11 сарын 04 ний өдрөөс Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ийнхүү аймгийн намын хороог удирдахаар болов.