Ерөнхийлөгч өнөөдөр Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Ерөнхийлөгч өнөөдөр Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казак түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог бөгөөд 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Жил бүр энэ өдрийг тохиолдуулан боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнадаг билээ.