УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно

УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно

1. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

  • 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
  • 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

2. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

  • 09.00 цагт 334 тоот өрөөнд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 10.00 цагаас “Их засаг” танхимд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 14.00 цагаас  “Үндсэн хууль” танхимд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 14.00 цагаас “Их засаг” танхимд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 15.30 цагаас “Их засаг” танхимд Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 17.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

3. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

  • 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна