И.Мөнхжаргал: УДШ 38-р тогтоолоо биелүүлж, АН-ын шинэ сонгогдсон даргыг бүртгэх үүрэгтэй

И.Мөнхжаргал: УДШ 38-р тогтоолоо биелүүлж, АН-ын шинэ сонгогдсон даргыг бүртгэх үүрэгтэй

Энэ өдрүүдэд Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа болж нэр дэвшигчид орон нутгаар тойрон намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж яваа. Гэвч уг сонгуулийн үр дүнг Улсын дээд шүүх бүртгэхгүй байх вий гэсэн эргэлзээ олон нийтэд байна. Энэ талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Ардчилсан нам даргын сонгуулиа явуулж байна. Гэвч сонгогдсон даргыг Улсын дээд шүүх бүртгэхгүй бол яах вэ?

      -Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр нийт гишүүдээс сонгогдсон даргыг Дээд шүүх бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Бүртгэх ёстой. Учир нь Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаас гарсан 38-р тогтоолыг Ардчилсан нам, нийт гишүүдтэйгээ хамтраад биелүүлчихлээ. Даргын сонгуулиа явуул гэсэн явуулж байна. Тийм учраас сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн даргыг Улсын дээд шүүх бүртгэх үүрэгтэй юм. За бүртгэхгүй бол бид тэмцэхээс өөр зам  байхгүй. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүд бүгд тэмцэнэ. Орон нутгийн гишүүд дэмжигчид бүгд ирж тэмцэнэ гэдгээ илэрхийлж байгаа.

ВИДЕО: