Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярт оролцохоор Баян-Өлгийд очжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярт оролцохоор Баян-Өлгийд очжээ

Казах түмний уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт зочилж байна.

Тэрбээр "Энэ онд багтаан 21 аймгаа тойрч "Шинэ сэргэлтийн бодлого"-оо орон нутгийн иргэддээ танилцуулна. Үндэсний цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо Баян-Өлгий аймгаас эхэлж танилцуулна. Гол нь Баян-Өлгий аймгийн удирдлагууд аймгийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулах хоёрхон том төслөө л танилцуулаарай" гэсэн юм. Үүнийхээ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баян-Өлгий аймгийг зорьжээ.