Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн гарах эдийн засгийн эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг Ж.Ганбаатар ахална

Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн гарах эдийн засгийн эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг Ж.Ганбаатар ахална

МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт /2022.03.18/ ээлжит бусаар хаалттай хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулахдаа "Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Тиймээс холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсох хэрэгтэй гэж үзээд Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Жавхлан, ГХ-ны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн сайд Л.Халтар мөн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээллийг сонссон. 

Тодруулбал, ОХУ, Украины дайн нь Монголын эдийн засагт яаж нөлөөлж байна. Авах арга хэмжээ юу вэ гэдгийг ярилцлаа. Экспорт, импорт эрс буурсан. Үүнээс үүдэлтэйгээр ямар арга хэмжээ авах, гарц юу байна гэдгийг мөн ярив. Монгол банк, Сангийн яам идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Тиймээс УИХ, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллуулах шаардлагатай гэж үзсэн.  Барилгын материалаас эхлээд бүх зүйлийн үнэ өсч, олдоц муудаж, инфляци өсч, валютын ханш өсөхөөр байна" гэсэн юм. 

Тэгвэл тус ажлын хэсгийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахалж байгаа аж. 

 Тус ажлын хэсэг нь ОХУ, Украины нөхцөл байдлаас болж гарах эрсдэлийг тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд дүгнэлт гаргаж, холбогдох албаныхантай хамтран ажиллах юм.