ТОДРУУЛГА: Э.Бат-Үүл захидал харилцааны эрхийг нь хассан тул эсэргүүцэж өлсгөлөн зарлаагүй

ТОДРУУЛГА: Э.Бат-Үүл захидал харилцааны эрхийг нь хассан тул эсэргүүцэж өлсгөлөн зарлаагүй

Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл анхан шатны шүүхээс хорих ял сонсож, ялаа эдэлж буй.

Тэгвэл хорих 409-р ангийн удирдлагын зүгээс түүний бичсэн Украины талаарх нийтлэлийн дараа Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг нь хассан тул үүнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаар болсон гэх мэдээлэл цацагдсан билээ.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ерөнхий газрын албаны эх сурвалжийн мэдээллээр, “Э.Бат-Үүл нь өлсгөлөн зарлах ямар нэг шаардлага, хүсэлт тавиагүй. Өлсгөлөн огт зарлаагүй” гэлээ.