Баян-Өлгийн зарим иргэн Ерөнхий сайдын уулзалтад оролцож чадаагүй гэв

Баян-Өлгийн зарим иргэн Ерөнхий сайдын уулзалтад оролцож чадаагүй гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 21-22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, иргэдтэй уулзан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулсан.

Түүний уулзалт тус аймгийн Хөгжимт драмын театрт болсон бөгөөд зарим иргэд уг арга хэмжээнд оролцож чадаагүй дээ бухимдаж байгаа аж. Учир нь Ерөнхий сайдын уулзалтад оролцох гэсэн зарим иргэдийг Хөгжимт драмын театр уу оруулаагүй бөгөөд цагдаагаар хамгаалуулж, дотогт нэвтрүүлэхгүй байжээ. Иргэдийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй  уулзан үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй байсан ч уулзалтад орж чадаагүйдээ бухимдалтай байна.