Б.Жавхлан: ОХУ-ын эсрэг авч байгаа дэлхийн улс орнууд арга хэмжээнүүд нь манай улсад нөлөөлж байна

Б.Жавхлан: ОХУ-ын эсрэг авч байгаа дэлхийн улс орнууд арга хэмжээнүүд нь манай улсад нөлөөлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Б.Жавхлан танилцуулж байна. 

Тэрбээр "Орос, Украины асуудлаас болж, монголын эдийн засагт учирч болох сөрөг нөлөөллийг буруулах саармагжуулах талаар долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа. Дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг авч байгаа арга хэмжээнүүд нь манай улсад их бага хэмжээгээр нөлөөлж байна. Манай улс ОХУ-тай хийх худалдаанд алдагдалтай явж ирсэн. ОХУ-аас авч байгаа бүтээгдэхүүний 75 хувийг шатахуун эзэлдэг. Өнөөдрийн байдлаар шатахуунтай холбоотой өөрчлөлт ороогүй байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш 180 сая долларын төлбөр тооцоо хийгдсэн. 

Төв банкан дээр байгаа валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо баримталж байгаа" гэлээ.