"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн олборлолтын ачилтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн олборлолтын ачилтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн олборлолтын ачилтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн олборлолтын ачилтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Харин энэ хугацаанд БНХАУ-ын талтай зөвшилцөх шаардлагатай. Ингээд уртын тээврээ эхлүүлчихвэл төсөвт орж ирэх ёстой орлого нэмэгдэнэ. Гэхдээ экспортлож байж валютын орлого нэмэгдэх учиртай. Үүнийг салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлснээр боомтын асуудал шийдэгдлээ гэсэн үг биш. Ямартай ч бид АМНАТ-ынхаа төлбөрийг эхлүүлчихнэ. Дахин Цагаан хадан дээр их хэмжээний нүүрс овооруулгахгүй байх үүднээс цаашид экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна гэсэн үг" гэв. 

Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 

-Үнийн өсөлттэй холбоотой ямар арга хэмжээ авч байна вэ?

-Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танах талаар Монголбанк мэдээлсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. Ланд круизер-300 машин гарснаас хойш энэ машиныг худалдаж  авахад 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед хүмүүс эх оронч байх хэрэгтэй.