ВИДЕО: Ё.Баатарбилэг "Х.Нямбаатар сайд УИХ-аас үүрэг чиглэл өгсөн гээд асуудалтай хууль оруулж ирлээ"

ВИДЕО: Ё.Баатарбилэг "Х.Нямбаатар сайд УИХ-аас үүрэг чиглэл өгсөн гээд асуудалтай хууль оруулж ирлээ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Хуульзүйн яамны оруулж ирж байгаа энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хор хохирол учирч болох зүйлд хяналт шалгалт хийхгүй байна гэдэг нь эрсдэл дагуулах магадлалтай. Аюулгүй байдал, эрсдлээс хамгаалахын тулд л хяналт шалгалтыг хийдэг. Гэтэл гурван жилийн хугацаанд энэ хяналт шалгалтыг зогсоох нь эрсдэл дагуулна. УИХ-аас үүрэг чиглэл өгсөн гээд ийм хууль оруулж ирж болохгүй. Ажлыг хэсэг дээрээ сайжруулна гэж байна. Үг шүү. Энэ хууль үнэхээр асуудалтай хууль байна" гэлээ.