Т.Энхтүвшин: Хууль батлаж байж хяналт шалгалтыг зогсоож байснаас байцаагч нартаа чиглэл өгөөд явахад хангалттай

Т.Энхтүвшин: Хууль батлаж байж хяналт шалгалтыг зогсоож байснаас байцаагч нартаа чиглэл өгөөд явахад хангалттай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Богино төрлийн ийм хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Угаасаа ирэх хавар энэ төрлийн хууль буюу төрийн хяналт шалгалтын тухай хуулийг оруулж ирэх гэж байгаа биз дээ. Түүний оронд Мэргэжлийн хяналтын байцаагч нарынхаа харилцааг сайжруулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болгох хэрэгтэй. Заавал хууль батлаж байж хяналт шалгалтыг зогсоож байснаас байцаагч нартаа чиглэл өгөөд явахад хангалттай гэж үзэж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Та уг нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч байсан хүн. Гэтэл ийм зүйл яриад сууж байгаад харамсаж байна. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэчихээд хуучин арга барилаасаа салж чадахгүй, хянаж шалгаад байгаад харамсаж байна. Хуульд төлөвлөгөөт гэж заасан хяналт шалгалтыг л зогсоох гэж байгаа юм.  




Өнөөдөр хонь өдөр

42 минутын өмнө