АН-ын даргад нэр дэвшигчдийн уулзалт цаг агаарын байдлаас болж "тодорхойгүй хугацаа"-гаар хойшилжээ

АН-ын даргад нэр дэвшигчдийн уулзалт цаг агаарын байдлаас болж "тодорхойгүй хугацаа"-гаар хойшилжээ

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нар эдгээр өдрүүдэд сонгуулийн сурталчилгаа хийж, 21 аймгийг тойрч гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаа билээ. Тэгвэл тэд өнөөдөр /2022.03.24/ Увс аймагт уулзалт хийх хуваарьтай байсан ч цаг агаарын байдлаас үүдэж уулзалтаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт Энэ ирэх дөрөвдүгээр сарын 2-ы өдөр явагдах юм. 

О.Соёлмаа