ОХУ-ын ЭСЯ-ыг тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардлаа

ОХУ-ын ЭСЯ-ыг тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардлаа

ОХУ-ны Элчин сайдын яамны албан ёсны хуудаст өчигдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн.

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын зөвлөхийн Украины тухай ярьсан мэдээллийг оруулахдаа монголчуудад анхааруулга өгсөн нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд ОХУ-ын ЭСЯ-ны мэдээллийг маш бүдүүлэг, дипломат ёсонд нийцэхгүй, Веннийн конвенцыг зөрчсөн хэмээн тодотгосон байна. Энэхүү мэдэгдлээрээ Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон учраас тайлбар хийж, уучлалт гуйхыг шаарджээ. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө