Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Ж.Ганбатыг, гишүүнээр Л.Цэдэвсүрэн нарыг томилжээ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Ж.Ганбатыг, гишүүнээр Л.Цэдэвсүрэн нарыг томилжээ

Монгол Улсын Ерөнхий газар Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж, чөлөөлөхийг үүрэгдсэн байдаг.

Учир нь тус банкнаас олгосон зээлийн ихэнх хувь нь чанаргүй зээлдэгч ангилалд ороод байгаа. Тиймээс үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн хэмээн удирдлагын багийг солихоор болсон байдаг.

Тэгвэл энэ дагуу тус банкны ТУЗ-ийг бүрэн шинэчилжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Ж.Ганбатыг томилсон байна. Харин ТУЗ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ЭЗХЯ-ны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэбаяр, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нарыг томилсон байна. Харин ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Сувдаа, С.Насанжаргал, Ү.Амарбат, Г.Буян нарыг томилжээ.