ФОТО: АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Архангай аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна

ФОТО: АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Архангай аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар Архангай аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна. Ардчиллаар овоглосон, ардчиллаар ялалт байгуулсан Архангай аймгийн удирдлагууд, нийт гишүүд, дэмжигчид та бүхэнд халуун дотноор угтан авч хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлье. Ардчиллын цэнхэр туг үргэлж мандан бадарч, хөгжлийн зам өөд хөтлөх болтугай.