ГРАФИК: М.Баярмагнай, Г.Амартүвшин нарын үед олгосон Кредос,  Түгээмэлтүмэн хишигтэн, Шанх Майнингийн зээл чанаргүй ангилалд оржээ

ГРАФИК: М.Баярмагнай, Г.Амартүвшин нарын үед олгосон Кредос, Түгээмэлтүмэн хишигтэн, Шанх Майнингийн зээл чанаргүй ангилалд оржээ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор зөвхөн ил гарсан нь бус, нэр холбогдсон, зээл олгоход эрх мэдэлтэй оролцсон бүх удирдлагуудыг шалгах нь зүйтэй гэдэг ёс зүйг олон нийт шаардаж байгаа. Харин прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны 14 албан тушаалтныг шалгаж байгаа талаар мэдээлсэн.

Энэ нь өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд хариуцлага хүлээхгүй хаалганы гадна үлдэж байна гэх хардлагыг төрүүлж буй.

Нөгөөтээгүүр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны дэд захирал Чойжилжалбуу нарыг нэг сар цагдан хориод байгаа. Харин бусад нь өнөөдрийг хүртэл чимээгүй. Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ, гүйцэтгэх захирлууд, тухайн үед ямар компанид хэдэн төгрөгийн зээл олгосон, тэдгээр нь банкны ямар ангилалд байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.