Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно

Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно

Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр 09.00 цагт /2022.03.29/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулж байна. 

Ерөнхий хяналтын сонсгол иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, албаныхан оролцох юм. Харин тус сонсголд зээлдэгч нарыг оруулахгүй аж.

Хөгжлийн банкнаас нийт 66 аж, ахуй нэгж зээл авч дийлэнх нь чанаргүй зээлдэгч болоод буй. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс тус аж, ахуй нэгжүүдийг ерөнхий хяналтын сонсголд оруулах боломжгүй гэж мэдэгджээ. Шалтгаан нь тодорхой бус байна. Харин зээлдэгч нарын зүгээс уг арга хэмжээнд оролцож нөхцөл байдлаа тайлбарлах, үгээ хэлэхийг хүсч байна гэсэн юм.