Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээжээ

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангид хоригдож буй Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаад буй билээ.  

Улмаар одоогоос зургаа хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 23-нд Э.Бат-Үүл хорих ангид өлс­­гө­лөн зар­­­ласан талаар түүний өм­­­­гөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар мэдээлсэн. Тэрбээр тэднээр дамжуулан "Хэвлэн нийтлэх эрхийг нь сэргэх хүртэл өлсгөлөн зарлаж байгаагаа" мэдэгдэж байв. Тэгвэл прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээсэн талаар эх сурвалж мэдээллээ.