З.Энхболд “Женко”-г өмөөрч, С.Эрдэнэ “Жонхуу”-г муулж хэрэлдэв

З.Энхболд “Женко”-г өмөөрч, С.Эрдэнэ “Жонхуу”-г муулж хэрэлдэв

Ардчилсан хүний холбоо ТТБ, “Шонхор” фракцыг хамтдаа байгуулж, нэг нь УИХ-ын дарга, нөгөө нь Нийгмийн хамгааллын сайд болтлоо дэвшиж, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг хамтдаа зурж явсан З.Энхболд, С.Эрдэнэ хоёр өнөөдөр /2022.03.29/ хэрэлджээ.

Тодруулбал, З.Энхболд өөрийн твиттер хуудастаа, “Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна” гэжээ.

Харин С.Эрдэнэ, “З.Энхболд нууц эзнээ хамгаалж нуувчнаасаа ил гарч би амьд шүү Жонхуугаа хамгаална шүү аятайхан байгаарай гэж хэнийг ч юм айлгаж сүрдүүлэх өнгө аястай мэдэгдэл ч юм уу юу ч юм нэг зүйл ярив! Жонхууг даврааж АН-аас итгэл хүлээлгэж томилсон албыг унагасан даа Зика гэж хүн ?!!” гэжээ.

Хариуд нь З.Энхболд, “сонгуульд ялагдаад 2 жил боллоо, АН дүрмийн дагуу ажлаа өгөөч, энд МАНгар юм бичиж байхаар”  гэжээ.

Иймд С.Эрдэнэ, “Чам шиг урвагчаас 2-нүүртэй Жонхуу урвагчийн тамгын даргаас шүүх хуулийн удирдлагыг томилох луйврыг гардан зохион байгуулсан төрийн хутгуураас болж АН-ялагдсан?!! Чи надад ялагдсан АН-ын 9-н гишүүнтэй ялсан МАН-ын 65-н гишүүнтэй тийм л АН-ыг тарааж хаячихаад өгсөн биз дээ?!” гэжээ.