Н.Мөнхбат, Б.Батбаяр, Г.Амартүвшин нарын үед 1.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгогджээ

Н.Мөнхбат, Б.Батбаяр, Г.Амартүвшин нарын үед 1.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгогджээ

Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болоод чанаргүй зээлийн олголтын талаарх мэдээллийг танилцууллаа. Хөгжлийн банкны 33 зээлдэгч 136.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.

Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин 2017 онд өөрчлөгдөж, өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль батлагдсан. Түүнээс хойш Монголбанкны дүрэм журмыг баримталж, чанаргүй зээлийн хэмжээг тооцож иржээ. Монголбанкнаас 2018 онд Хөгжлийн банканд акт тавьсан байдаг аж. Нийт чанаргүй зээлийн хэмжээ 417 тэрбум байх байжээ. Гэтэл Хөгжлийн банк тэрхүү тохируулгыг хийгээгүй явснаар 2020 онд чанаргүй зээлийг 884 тэрбум төгрөг гэж тооцож тайлагнасан байдаг байна. Харин 2021 оны Монголбанкны шалгалтаар нийт чанаргүй зээл 1.8 их наяд буюу  57 хувьд хүрчээ. Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банк Монголбанкны тавьсан актыг үл хэрэгжүүлснээр ийнхүү чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна.

Хөгжлийн банкны олгосон чанаргүй зээлийн шийдвэрийг хэн гаргаж байсныг томилон хүргэвэл, 

2012 онд 305 тэрбум, 2013 онд 169 тэрбум, 2014 онд 446 тэрбум, 2015 онд 289 тэрбум, 2016 онд 25 тэрбум, 2017 онд 393 тэрбум, 2018 онд 143 тэрбум 2019 онд 22 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгогдсон байна. 

Нарийвчилбал, 1.8 тэрбумын чанаргүй зээл нь Хөгжлийн банкны дөрвөн захирлын үед олгогджээ. Тодруулбал, Ким Жанг Жин гүйцэтгэх захирлын үед 305 тэрбум, Н.Мөнхбат-931, Б.Батбаяр-536 Г.Амартүвшин-22 тэрбумын чанаргүй зээл олгосон байна. 

Харин дээрх чанаргүй зээл олгоход ТУЗ-ийн дарга нь хэн байсныг тодруулбал, ТУЗ-ын дарга Б.Батбаяр-305 тэрбум, Б.Шинэбаатар-931, Б.Даажамба-420, М.Баярмагнай-138 тэрбум төгрөгийн зээл олгосон нь чанаргүй болжээ.