Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээсэн тул өлсгөлөнгөө зогсоосон гэв

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээсэн тул өлсгөлөнгөө зогсоосон гэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангид хоригдож буй Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласантай холбоотой тэрбээр энэ сарын 23-ны өдөр өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн.

Энэ талаар түүний өмгөөлөгч "Монгол Улсын Үндсэн хуульд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Дамжин өнгөрөх хорих 409 дүгээр ангид ял эдэлж буй миний үйлчлүүлэгчийн энэхүү эрхийг анх хоригдсон цагаас нь хязгаарласан. Тиймээс ч өлсгөлөн зарлахаас өөр арга байхгүй байна. Энэ хүн өөрийгөө гэм буруугүй, намайг суллаач ээ гэж өлсгөлөн зарлаагүй. Харин Монгол Улсад ардчилал хүний эрхийн түвшин маш аюултай түвшинд хүрсэн байна. Өнөөдөр Путинийг шүүмжилж, Украины талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ингэхдээ энх тайвныг л уриалсны төлөө хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан" гэж байв. Тэгвэл Мягмар гараг/2022.03.29/-т прокурорын байгууллагаас түүний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээсэн тул тэрбээр өлсгөлөнгөө зогсоосон талаар АН-ын дэд дарга Ц.Оюундарь 4/11 мэдээллийн үеэр хэллээ.