Б.Жавхлан: Өчигдөр 540 чиргүүлтэй автомашинаар нүүрс гарсан

Б.Жавхлан: Өчигдөр 540 чиргүүлтэй автомашинаар нүүрс гарсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.31/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Гол түүхий эдүүдийн үнэ өндөр байхад хангалттай хэмжээгээр гаргаж чадахгүй байгаа нь харамсалтай. Экспорт зогсоогүй байгаа. Эрдэнэтийн экспорт хэвийн, хэвийнээс ч өндөр явж байна. Ерөнхий сайд олимпын үеэр очиж хэлэлцээ хийснээр гуравдугаар сар гарсаар экспорт багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Өчигдөр гэхэд 540 чиргүүлтэй автомашинаар нүүрс гарсан. Сүүлийн 14 хоног ковидын тохиолдол хилийн наана илрээгүй ч, цаана очоод илэрсэн" хэмээлээ.