LIVE: АН-ын ҮБХ-ны гишүүд Дээд шүүхэд албан бичиг хүргүүллээ

LIVE: АН-ын ҮБХ-ны гишүүд Дээд шүүхэд албан бичиг хүргүүллээ

АН-ын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны гишүүд Дээд шүүхэд албан бичиг хүргүүллээ. Албан бичгийн агуулгын талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Гуравдугаар сарын 3-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргын сонгуулийг зарласан. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр АН-ын даргын сонгууль болно. Сонгуулиар гарч ирсэн даргаа дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Их хурал хуралдаж батлаад, Дээд шүүхэд материалаа өгөх ёстой. Гэтэл манай намын хуучин дарга С.Эрдэнэ УДШ-д АН-ын дүрмийг өөрчлөх тухай хүсэлт өгөөд, түүнийх нь дагуу шүүх хурал нь өнөөдөр 14:00 цагт болох гэж байна. ҮДШ энэ асуудлыг хэлэлцэх ямар ч шаардлагагүй гэж бид үзэж байна. С.Эрдэнийн зүгээс АН-ын дүрмийг өөрчлөөд дахин өөрөө дарга болох хүсэлтэй байх шиг байна. АН-ын дүрмийг хэн нэгэн хүн байшин дотроо суугаад  засчхаад өгдөг байж болохгүй. АН-ын дүрмийг өөрчлөхийн тулд найман процессыг дамждаг. Гэтэл тэр процессууд нь бүгд болсонгүй. Үүнтэй холбоотой бид Дээд шүүхэд албан бичиг өгч байна. Цахим бүртгэлийн санд АН-д С.Эрдэнэ гэж дарга байхгүй. Тэгэхээр бүрэн эрх нь ҮБХ-нд шилжинэ. АН-ын дүрмийг өөрчлөхийн тулд ҮБХ нь өөрөө хуралдах ёстой” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө