Д.Амарбаясгалан 21 аймгаар явж гишүүдийн нэр хүнд ямар түвшинд байгааг "шалгана"

Д.Амарбаясгалан 21 аймгаар явж гишүүдийн нэр хүнд ямар түвшинд байгааг "шалгана"

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 21 аймгаар тойрч ажиллана гэх мэдээлэл байна. Тэрбээр маргааш /2022.04.02/ эхний аймгийг зорьж иргэд, сонгогчид, намын гишүүдтэйгээ уулзан санал бодлыг нь сонсохын зэрэгцээ МАН-аас санаачлан хэрэгжүүлж буй аяныг танилцуулах аж. Мөн МАН-ын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн нэр хүнд хөдөө орон нутагт ямар түвшинд байгааг тандана гэж эх сурвалж мэдээллээ.