Ж.Батсуурь, Х.Баттулга нарын нэр дэвшсэн Ардчилсан намын даргыг сонгох сонгууль маргааш болно

Ж.Батсуурь, Х.Баттулга нарын нэр дэвшсэн Ардчилсан намын даргыг сонгох сонгууль маргааш болно

Ардчилсан намын даргыг сонгох сунгаа өнгөрсөн сарын 10-ны өдөр улс орон даяар эхэлж 31-ны өдөр өндөрлөсөн. Уг сунгаанд УИХ-ын гишүүн Х.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэр дэвшин өрсөлдсөн билээ. 

Маргааш /2022.04.03/ тус сонгуулийн санал хураалт болох бөгөөд санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдана гэж тус намаас мэдэгджээ. 

Учир нь С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх уржигдар /2022.03.31/ бүртгэсэн. Тиймээс Х.Баттулга, Ж.Батсуурь нарын нэр дэвшсэн уг сонгууль хүчингүй болох магадлал их байгаа юм. 

Хэдий ийм ч сонгууль болдгоороо болж даргаа сонгоно гэдгийг тус намаас мэдэгдээд байна. Тухайлбал, нэр дэвшигч Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа "Ардчилсан намын гишүүд ээ! Монгол Улсын хууль, Ардчилсан намын дүрэм болоод бидний сонгон төгөлдөржүүлж буй ардчилсан нийгмийн үнэт зүйлд тулгуурласан намын даргын сунгааны сурталчилгаа өндөрлөж байна.

Улс даяар уулзан учирч эв зүйг эрхэмлэсэн Ардчилсан намын мянга мянган гишүүддээ талархал илэрхийлье.

Товлосон өдөр, тогтсон цагтаа сонголтоо хийгээрэй.

Олсны эрч нийлбэл оломны сурнаас бөх билээ!" гэжээ.