ШУУРХАЙ: "Ардчилсан намын даргын сунгаа"-наас Ж.Батсуурь нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Ардчилсан намын даргын сунгаа"-наас Ж.Батсуурь нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх өнгөрөгч Пүрэв гараг /2022.03.31/-т бүртгэсэн. Иймд энэ цагт үргэлжилж байгаа Ж.Батсуурь, Х.Баттулга нарын нэр дэвшин өрсөлдөж байгаа АН-ын даргын сонгууль хүчинтэй юу гэсэн асуулт гарах болсон. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Сонгуулийн сурталчилгааны явцад Монгол улсын Дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг шинээр бүртгэж авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гарах хүртэл намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч хүлээн авсангүй. Тийм учраас Ардчилсан намын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байна. 

Ардчилсан намын эв нэгдэл, шинэчлэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж байна. Ардчилсан нам шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 оны сонгуульд заавал ялалт байгуулах ёстой. Энэ цаг мөчөөс аймаг, сум, баг хороодод ажиллаж буй штабын үйл ажиллагааг зогсоож буйг мэдэгдэж байна. Миний бие сонгуулийн үед дэвшүүлсэн намаа шинэчлэх, хүчирхэг болгоход манлайлан ажиллана гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.

ҮЗЭХ: