И.Мөнхжаргал: Ж.Батсуурь гишүүний нэрийг татаж санал хураалт явуулах боломжгүй. Тэр тогтоогдсон хугацаанд амжиж нэрээ татаагүй

И.Мөнхжаргал: Ж.Батсуурь гишүүний нэрийг татаж санал хураалт явуулах боломжгүй. Тэр тогтоогдсон хугацаанд амжиж нэрээ татаагүй

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн сунгааны асуудлаар өнөөдөр /2022.04.02/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Намын аливаа сонгууль нь намын Их хуралтайгаа уялдаж байдаг. Намын Их хурлаар намын даргыг ёсчлон батламжлах талаар хэлэлцэх асуудалд орсон учраас улс төрийн зөвлөлд хэлэлцэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж дөрөвдүгээр сарын 07 /2022.04.07/-ны өдөр намын даргыг ёсчлон батламжилна. Дотоод сонгуулийн хорооноос шийдвэр гаргах байсан ч нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татаж буйгаа хэвлэлээр болон бичгээр ирүүлж мэдэгдсэн.  

Ж.Батсуурь нэр дэвшигчийн энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Ардчилсан намын гишүүний эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэж байна. Гэсэн хэдий ч нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өөрийн өргөдөл, гэрээ, журамд зааснаар тогтоогдсон хугацаанд нэрээ татах боломжтой гэж заасан байдаг. Энэ нь саналын хуудас хэвлэгдэх хүртэл хугацаа юм. Сонгуулийн процесст Ж.Батсуурь нэр дэвшигчийн нэрийг татаж санал хураалт явуулах боломжгүй. Тэгэхээр маргааш хоёр нэр дэвшигчийн нэртэй санал хураалт хэвийн явагдах болно" гэлээ.