Ж.Батсуурийн зөв

АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Ж.Батсуурь өнөөдөр нэрээ татаж буйгаа зарласан. Санал хураалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд болох байв.

Ж.Батсуурийг энэ мэдэгдлээ хийх үеэр АН-ын гишүүдээс Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Н.Ганибал нар байлцав. Хэд хэдэн хэвлэлийн байгууллага дараа нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс байр суурийг нь сонслоо.

Тэрбээр "Энэ сонгууль 2017 оны Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байсан. Гэтэл Улсын дээд шүүх нэмэлт өөрчлөлтийг нь баталчихлаа. Тэгэхээр сонгууль шинэ Үндсэн дүрэмдээ нийцэх үү, үгүй юу гэдгийг магадлах шаардлага үүснэ. Ж.Батсуурь зөв шаардлага тавьсан байна. Сонгуулийг хууль бус гэсэнгүй, оролцохгүй ч гэсэнгүй. УДШ-ийн шийдвэр албажиж ирсний дараа шинэ Үндсэн дүрэмд сонгууль нийцэх үү, үгүй юу гэдгийг тодруулъя л гэсэн байна. Энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй тул нэрээ татаж байгаа юм байна.

Анхнаасаа Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэж хувь хүн сонгууль зарласан, анхнаасаа хууль бус байсан. Одоо өрсөлдөгчгүй сонгууль гэж угаас байх ёсгүй. Оросууд манай улсыг хуучных шигээ буфер улс болгох гэж хичээж байна. Үүний эсрэг тэмцэх хүчин Ардчилсан нам л байна. Өөр нам алга" гэлээ.