Х.Баттулга: Бидэнд ухрах эрх байхгүй

Х.Баттулга: Бидэнд ухрах эрх байхгүй

Өнөөдөр /2022.04.03/ Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт болж байна. Тус сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүж Ж.Батсуурь нар өрсөлдсөн. Гэвч нэр дэвшигч Ж.Батсуурь өчигдөр нэрээ татсан юм. 

Хэдий нэрээ татсан ч Ардчилсан намаас хоёр хүний дунд санал хураалтыг явуулж байна. Тэгвэл дөнгөж дөнгөж сая Х.Баттулга Яармагт байрлах 60 дугаар сургуульд очиж саналаа өгчээ.

Тэрбээр энэ үеэр "Одоо бидэнд ухрах зүйл байхгүй. Ардчилсан намын бүх гишүүддээ уриалахад өнөөдрийн энэ сонгуульд идэвхтэй оролцож, болоод байгаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж ирээдүйн ялалтад оролцоорой гэж хэлье. Улсын дээд шүүх бол зүгээр бүртгэх үүрэгтэй. Тэр намыг бүртгэнэ. Тэр намд үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол улс төрийн башир арга. Монголчууд бид бие биенээ хэмлэлдэж одоо боллоо. Цаашдаа бид хэмлэлдээд яах вэ. Амьдралаа бодъё, ахуйгаа бодъё. Бидний дайсан бол ядуурал, ажилгүйдэл юм шүү гэж хэлмээр байна. Бүртгэлийн үйл явц дээрээ битгий улстөржөөрэй. Ж.Батсуурь гишүүн нэрээ татсан нь хувь хүний л асуудал. Гэхдээ бид тухайн байгууллагынхаа дүрэм журмыг мэдэж сунгаанд орсон. Энэ дүрэм журмаа мөрдөх л эрхтэй" гэлээ.